Монгол Улсын БСШУ-ы дэд сайд Я.Төмөрбаатар тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Инчеон хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн боловсролын чуулга уулзалтад оролцлоо. Тус уулзалтаар "Бүх нийтийн насан туршийн тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын төлөө" гэсэн зорилтыг дэвшүүлэн 2015 оны есдүгээр сард зохион байгуулах НҮБ-ын Ерөнхий Ассамблейн "Тогтвортой хөгжлийн зорилт"-ын оруулан батлуулахаар болов. Мөн чуулганы үеэр Дэлхийн банкны итгэлцлийн сан Японы Нийгмийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр Японы Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж байгаа "Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь" төслийг цаашид 21 аймагт өргөжүүлэн хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.