Энэ жилийн "Оюутан цэрэг" хөтөлбөрт 66 их, дээд сургуулийн 1134 оюутан хамрагдаж, долоон сургууль дээр найман бүлгээр хичээллэж байна. БХИС-ийн 23 багш долоо хоног бүрийн бямба, ням гаригуудын 10.00-15.00 цагийн хооронд оюутан цэргүүдэд "Цэргийн ерөнхий бэлтгэл" сургалтыг хичээлийн хуваарь, хөтөлбөрийн дагуу зааж байгаа аж. Цэргийн ерөнхий бэлтгэлийн хичээл нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн бөгөөд ирэх сарын 1-нд хичээл хаагдана. Тодруулбал, энэ сарын 30-нд онолын сургалтын шалгалт аваад тэнцсэн оюутнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулан "Цэргийн мэргэжлийн бэлтгэл"-д хамруулах юм байна. Цэргийн мэргэжлийн бэлтгэлийн хичээл зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ хөтөлбөрт 2014 онд 418 оюутан хамруулан, цэргийн тангараг өргүүлэн, буудагч-тасгийн дарга бага мэргэжлээр бэлтгэсэн.