Дэлхийн хоёрдугаар дайны үеэр амиа алдсан нэр нь үл мэдэгдэх 2500 япон хүний цогцсыг Токио хотын үндэсний оршуулгын газарт оршууллаа.
Японы хунтайж болон гүнж Акишино, Ерөнхий сайд Шинзо Абэ нарын хүмүүс даваа гарагт Чидоригафүчи оршуулгын газарт болсон ёслолд оролцжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үеийн агаарын бааз болох Ивожима, Номхон далайн арлын Бүгд Найрамдах Палау Улс болон Оросын Сибириэс Японы засгийн газрын гаргасан тусгай баг цогцсуудыг ухаж олсон юм.
Уг оршуулгын газарт одоо 362570 хүний цогцос байна.
Япон болон бусад улсад хуучин байлдааны талбар байсан газруудад Японы 1.1 сая иргэний цогцос байгаа ажээ.
Дайнд хоёр ахыгаа алдсан 85 настай өвгөн “Ах нарынхаа цогцсыг өнөө хэр нь олж чадаагүй байна” гэв.