Сонгинохайрхан дүүргийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Ханын материалын замд “Трансбус” ХХК-ийн “Daewoo” маркийн автобусны жолооч Т “Сонота” маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч Б-г гэмтээжээ. Мөн өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг Их тойруу Ардын эрхийн хойд замд “Верна” маркийн автомашины жолооч М нь явган зорчигч хоёр хүнийг мөргөж гэмтээсэн аж.
Замын цагдаагийн газарт өчигдрийн байдлаар нийт 341 дуудлага, мэдээлэл ирснээс 235 нь зам тээврийн ослынх аж. Ослын улмаас таван хүн бэртэж гэмтжээ. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 жолоочийг журамласан байна.
Ч.Туяа