Баянхонгор аймагт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян нэг сарын турш үргэлжилж, аж ахуйн нэгж байгууллагууд нь ажилтнуудынхаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-д анхаардаг, ажилтнуудаа эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд ажиллуулдаг болгож төлөвшүүлэх дадал суусан байхад анхаарлаа хандууллаа.
Аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлаар аж ахуйн нэгж байгууллагуудад тулгамдаж буй асуудлын талаар “Эрүүл аюулгүй ажлын байрны төлөө” сэдэвт хэлэлцүүлэг, сургалт болсон бөгөөд 32 байгууллагын ХАБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, үйлдвэрчний холбооны дарга нийт 100 шахам хүн оролцсон байна.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон нийгмийн хамгааллын асуудал” сэдэвт сургалтыг Чандмань-Баянхонгор ХК, ЗӨСТ, Нэгдсэн эмнэлэг, Эрчим хүч ХК, Байгаль орчны газар, ХДТ зэрэг нийт 400 гаруй ажилтан албан хаагчид сургалт хийж, зөвлөгөө мэдээлэл өгчээ.