Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын газраас эрхлэн Онцгой байдлын газар, Боловсрол, Соёлын газартай хамтарч тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад багшилж байгаа химийн багш нарт зориулсан “Химийн бодисын аюулгүй байдал” сэдэвтэй сургалтыг зохион байгуулж явуулав.
Сургалтад тус аймгийн 27 сургуулийн 30 багш оролцлоо. Мөн үеэр сургуулиудын “Химийн кабинет”-д тавигдах шаардлага, хугацаа дууссан бодисын хадгалалт, туршилтад хэрэглэж байгаа химийн бодисын зөвшөөрөл, шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж мэдэх талаар мэдээлэл хийж дадлага ажил хийсэн гэж аймгийн МХГ-ын улсын байцаагч Б.Должин ярилаа. Түүний хэлснээр сургуулиудын химийн кабинетэд олон янзын химийн уусмалууд байдаг бөгөөд тэдгээрийг хэдийд анх авч ирж тавьсан. Хадгалах хугацаа, хадгалалтын горимоор хадгалсан эсэх зэрэг нь тодорхойгүй байдгаас элдвийн эрсдэл гарахаас сэргийлж энэ удаагийн сургалтыг хийж байгаа юм байна.