Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд хяналтын хуудас сурталчлах үзүүлэх сургалтыг “Номин” агуулах худалдааны төвд зохион байгуулжээ.
Тус аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны томоохон төв, супермаркет, хүнсний дэлгүүр, мухлагуудын удирдлага, менежер, дотоод хяналтын ажилтан, худалдагч нарын төлөөлөл болох 20 гаруй хүн оролцож хяналтын хуудас бөглөж, эрсдлийн үнэлгээ хийж үр дүнг нь харилцан ярилцсан байна. Мөн хяналтын хуудасны ач холбогдол, дотоод хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалт, тээвэрлэлт, шошгот хаяганд тавигдах шаардлага болон холбогдох бүртгэлийг хэрхэн үнэн зөв бөглөх талаар тодорхой ойлголт өгч, бие биеныхээ ажлын арга барилаас суралцсан байна.
Хүнсний бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагаандаа “Хяналтын хуудас”-ыг авч ашигласнаар хяналт шалгалт ил тод, нээлттэй болж, аж ахуй нэгж, байгууллагууд өөрсдийгөө хянах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлж чадах юм байна.