Амьсгалын замаар эрчимтэй тархдаг, халдварлалт өндөртэй Улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаатай холбогдуулан халдвараас сэргийлэх зорилгоор Албан байгууллага, ард иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна.
Үүнд:
- Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдөр хүүхдийг олноор цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх;
- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг хичээлээс гадуур олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх;
- Хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх;
- Хүүхдээ Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулах;
- Оюутан, сурагчид баар цэнгээний газраар аль болох үйлчлүүлэхгүй байх.
Эх сурвалж: ЭМЯ