Эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон Төрийн Өмчийн Хорооноос эрчим хүчний салбарын үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тавдугаар сарын 24-ны ням гаригт баруун гурван аймгаас бусад аймаг болон Улаанбаатар хот даяар гэрэл цахилгаан тасалдсан. ТӨХ-ноос хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар гаргажээ. Хохирлын хэмжээ нь 2,2 тэрбум төгрөг юм байна. Хамгийн их хохирол амссан газар нь Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр гэнэ. Тоггүйгээс болж уг үйлдвэрт 1,1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Эрчим хүчний яамнаас цахилгаан тасалдах болсон шалтгаан, учирсан хохирлыг нарийвчлан тогтоох ажлын хэсэг байгуулжээ.