Нийслэлийн хэмжээнд энэ сарын 25 -ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 163216 хүүхэд хамрагдаж, 93.4 хувьтай байна. Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн хугацаа энэ сарын 25-нд дууссан ч нөхөн дархлаажуулалт үргэлжлэх бөгөөд дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг нөхөн вакцинжуулах юм. Улсын хэмжээнд улаанбурхан өвчний вакцинд нийт хүүхдийн 80 хувь нь хамрагджээ гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.