Эрүүл мэнд, спортын яаманд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг зочиллоо. Монголчууд сүүлийн жилүүдэд БНСУ болоод гадаадын өндөр хөгжилтэй бусад орон руу нарийн мэргэжлийн шинжилгээ, оношилгоо хийлгэх болсон энэ үед монголчууд эх орондоо шинжилгээ, оношилгоо хийлгэх нөхцөл бүрдүүлэхээр зорьж байгаа. Өнөөдрийн уулзалтаар БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Үндэсний оношилгооны төв байгуулах ажлын явцын талаар санал солилцов. Энэхүү төв байгуулагдсанаар монголчууд эх орондоо эмчлүүлэх бүрэн боломж нээгдэх юм. Түүнчлэн БНСУ-д сүүлийн жилүүдэд зайны буюу дижитал эмнэлгийн сүлжээ бий болж буйг манайд нэвтрүүлэх талаар ярьсан юм.
Хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд улсын болон хувийн эмнэлгүүдэд ажиллаж байгаа монгол эмч нар БНСУ-ын орчин үеийн анагаахын ололт амжилттай танилцаж харилцан туршлага солилцож, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж буй.