Дэлхийн залуучуудын ассамблей нь 2001 оноос хойш жил бүр зохион байгуулж буй Олон улсын залуучуудын яриа хэлэлцээр ирэх зургадугаар сарын 22-24-нд Малайзын Мелака хотноо “Залуучууд ба Зэвсэгт Мөргөлдөөн: Айдасгүй илэрхийлж, аюул заналгүй хөгжье” сэдвийн дор зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү үйл ажиллагааг Дэлхийн залуучуудын ассамблей, Мелакагийн Засгийн газар, Азийн залуучуудын зөвлөл, Малайзын Залуучуудын зөвлөл, Малайзын Залуучууд болон Спортын яамтай хамтран зохион байгуулж байгаа аж. ХV Олон улсын залуучуудын яриа хэлэлцээрт 80 гаруй орны 200 төлөөлөгчид оролцон, тулгамдаж буй асуудлынхаа талаар хэлэлцэх юм. Монголын талаас 20 гаруй залуус оролцох бөгөөд бүртгэл энэ сарын 29 хүртэл Монголын залуучуудын холбоон дээр явагдах юм байн.