Автогаз болон ахуйн хэрэглээний хийн импорт тогтмол өсөлттэй байгааг МҮХАҮТ-ын төлөв байдлын судалгаанаас харж болохоор байна.
Улсын хэмжээнд шингэрүүлсэн хий нийлүүлдэг 17 компани үйл ажиллагаа явуулж буй бөгөөд сард 300-1100 тонн хий борлуулж байгаа аж. Нийлүүлэлтийн 35 хувийг “Дашваанжил” компани, 24 хувийг “ЮниГаз”, 32 хувийг “КазГаз” компани бүрдүүлж байна.Үүний ихэнх нь нийтийн хоолны салбарын захиалагчид аж. Манай улс 2011 оны байдлаар 15.9 мянган тонн хийн түлш импортолосон бол 2014 онд 42.8 мянган тонн болжээ. Гурван жилийн хугацаанд хэрэглээ даруй гурав дахин өссөн байна. Шингэрүүлсэн хийний импортын 92 хувийг ОХУ-ын компаниудаас хангаж буй бол БНХАУ-аас нэг хувь, 7 хувийг БНСУ-аас нийлүүлж буй аж.