Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хүний нөөцийн менежментийн улсын VII олимпиад боллоо. Энэ удаагийн олимдиадад ШУТИС, СЭЗДС, ХААИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, МУИС, МУИСийн Орхон дахь салбар сургууль, МҮИС, Цэцээ гүн дээд сургууль зэрэг есөн сургуулийн 15 баг, 45 оюутан мэдлэг, ур чадвараа сорин уралдлаа. Олимпиад хоёр үе шаттай болсон бөгөөд II шатанд шилдэг зургаан баг шалгарч үлдсэнээс МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн хөтөлбөрийн багш Д.Батцэцэгээр удирдуулсан “UNITY”баг түрүүллээ. Удаах байранд Хүмүүнлэгийн ухааны их сургууль, ШУТИС оржээ. Мөн хувийн дүнгээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн бизнесийн менежментийн ангийн IV курсийн оюутан А.Энхзул I байранд шалгарлаа.