Булган аймгийн Цагдаагийн хэлтэс сумдын Олон нийтийн цагдаагийн ажилтны нэгдсэн сургалтыг амжилттай зохион байгуулсан байна.
Сургалтад амжилттай дүн үзүүлсэн ажилтанд цагдаагийн дүрэмт хувцас гардуулан өгчээ. Олон нийтийн цагдаагийн ажилтан нь гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, шаардлагатай этгээдийн баримт бичгийг шалгаж, оршин суугаа газрын хаягийг тогтоох, хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг түр саатуулах, цагдаагийн байгууллагад хүргэх зэрэг чиглэлээр үүрэг гүйцэтгэх юм.