УЕФА-гийн ерөнхийлөгч Мишел Платини Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Европын шигшээ багуудыг магтжээ. Энэ жилийн тэмцээний хагас шигшээд Европын гурван баг шалгарсныг юутай ч багагүй амжилт мөн гэж тэр хэлсэн байна.
Хагас шигшээд шалгарсан Герман, Нидерланд, Испанийн хөлбөмбөгчид сүүлийн жилүүдэд залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд маш сайн тоглосныг тэрбээр цохон дурджээ. Эдгээр баг энэ удаагийн тэмцээнд үнэхээр үзүүштэй тоглосныг УЕФА-гийн ерөнхийлөгч онцоллоо.