ЗӨСҮТ, АШУҮИС хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, цаашид хамтран ажиллах гэрээнд талууд гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь шинэ болон сэргэн тархаж буй халдварууд, байгалийн голомтот зоонозын өвчний чиглэлээр төгсөлтийн өмнөх болон дараах сургалт, эрдэм шинжилгээ судалгаа, мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, дэмжлэг үзүүлэх зорилготой.
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааг нээж ЗӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Н.Цогбадрах, АШУҮИС-ийн захирал, анагаах ухааны доктор Г.Батбаатар нар тус тус үг хэлж, цаашид хамтран ажиллах болсонд талархлаа илэрхийлэв.
Ёслолын үйл ажиллагаанд ЗӨСҮТ-ийн захирал болон холбогдох албаны дарга, мэргэжилтнүүд, АШУҮИС-ийн захирал, анагаах ухааны доктор, академич Г.Батбаатар, боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал, анагаах ухааны доктор, академич Н.Сүмбэрзул, гадаад харилцаа, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, анагаахын ухааны доктор Б.Амарсайхан, эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал Д.Даваадорж нар оролцов.