Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран Төрийн ордны “А” танхимд Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам”сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. “Ургах наран” хорооллын бохирын ус туул гол руу ордог, Туул голын орчимд элс хайрга олборлодог, Зайсангийн ам орчимд суурьшлын бүс бий болж, зөвшөөрөлгүйгээр орон сууц олноор барьсан, тэдгээр нь бохирын асуудлаа шийдээгүй зэрэг нь Туул голд бохирдол үүсэхэд нөлөөлж байгаа аж. Мөн нэг чухал асуудал нь цэвэрлэх байгууламжийг шинэчлэх цаг нь болсон гэдгийг нь албаныхан онцолж байлаа.