Удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Miss world Mongolia-2014” тэмцээний үндэсний ялагч, Азийн топ модель Т.Батцэцэгийн санаачилгаар "Монгол ээж" хэмээх төсөл хэрэгжинэ.
Төслийн хүрээнд энэ сарын 30-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох сайн үйлсийн аянд нэгдэхийг зохион байгуулагчид уриалж байна. Энэ үеэр өрх толгойлсон ээжүүдийг дэмжиж 1000 хүүхдэд гарын бэлэг гардуулахаас гадна урлагийн тоглолт, шоу үзүүлбэр, ээжүүд хүүхэд багачуудын дундах хөгжилтэй тэмжээн уралдааныг зохион байгуулах юм.
Төслийн ерөнхий удирдагчаар “Miss Mongolia-2009”тэмцээний үндэсний ялагч, Андра загварын агентлагийн захирал, топ модель Х.Бадамгэрэл, ерөнхий зохион байгуулагчаар "Монголын урлагийн залуучуудын холбоо" ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар "Маамуу" ундаа, "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ажиллаж байна. Төслийн ивээн тэтгэгчээр "Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо", "Hasaji" хатаасан самар жимс, "Миракл" эмнэлэг, дэмжигч байгууллагаар "Монголын үндэсний цирк", "Andra model" агентлаг, "Missha" брэнд, "Portal" энтертаймент, "Proline" фото студи, "Алтангэрэл" сан, "Ганаа майхан" ХХК, "Мистер Пицца", "Fivemanagement", "Familylife" зэрэг байгууллага ажиллаж байна.
М.Болор