Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газар, Монголбанкны Дархан салбарын хамтран зохион байгуулсан "Ирээдүйн банкир" эсээ бичлэгийн уралдаан дүнгээ гаргаж шалгарсан сурагчдад аймгийн БСГ-ын дарга, Монголбанкны салбарын захирал нар шагнал гардуулав.
Аймгийн Боловсрол, Соёлын газрын арга зүйч Д.Оюунбилиг:-“Манай БСГ-аас эрхлэн тус аймаг дахь Монголбанкны салбартай хамтарч уламжлал болгон зохион байгуулж байгаа энэхүү “Эсээ бичлэгийн уралдаан”-ыг зохион байгуулснаар сурагчид өөрөө өөрийгөө олох, санаагаа товч, оновчтой илэрхийлэхэд нь хамгийн ихээр нөлөөлж хүүхдүүдийг бие хүн болон хүмүүжихэд нь туслах зорилготой. Гадаадын их, дээд сургуулиудад хичээлийн дүнгээс илүү Эсээнд нь илүү ач холбогдол өгч тэтгэлэг олгодог жишиг байдал бий болсон. Сурагчдын дунд зохиогддог эсээ бичлэгийн уралдаан нь тэднийг хөгжүүлж их, дээд сургуульд ороход нь дөхөм болох учиртай. Иймд манай БСГ нь сурагчдыг өөрийгөө Эсээгээр дамжуулан илэрхийлэх ур чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч энэ чиглэлд байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэв.