Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас Баруун-Урт суманд өнгөрсөн шөнө 23.00-01.00 цагийн хооронд “Шөнийн эргүүл” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд шалгалт хийжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гэрэл дохио нь асахгүй бүрэн бус техниктэй болон жолооны үнэмлэхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон зэрэг 18 зөрчил илрүүлсэн байна.