Архангай аймгийн хэмжээнд тавдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 2015 оны эхний 1842033 хээлтэгчийн 1481087 нь төллөж, мал төллөлт 80.4, төл бойжилт 95.1 хувьтай байгаа аж.
Өөрөөр хэлбэл хурга ишиг зонхилсон 1407823 төл мэнд бойжиж байна. Бод малын хувьд ботго, тугал, унага гарч эхэлж байна. Оны эхний нийт малын 1.6 хувь буюу 61903 толгой мал зүй бусаар хорогдлоо. Энэ бол хэвийн үзэгдэл тэрээр цааш хэллээ. Хэдийгээр 2015 оны 3-4 дүгээр сард цаг агаар таагүй, малчид зүтгүү хүндхэн орсон боловч эдүгээ зуны сартай золгож малын нуруу тэнийж малчдын харшаа сайжирч байгаа болохоор Архангайнхан улсын хэмжээнд дахин малын тоогоороо тэргүүлэх угтвар нөхцөл харагдаж байна.