Францын ихээхэн баян нэг эмэгтэйн өгсөн 150 сая еврог сонгуулийнхаа сурталчилгаанд зарцуулсан гэх шуугианыг Францын Ерөнхийлөгч Николя Саркози няцаах оролдлого хийж байгаа ажээ. Саркози болон түүний Засгийн газар сүүлийн үед луйврын хэрэгт оролцсон хэмээн сэжиглэж буй Хөдөлмөрийн сайд Эрика Вуртаг хамгаалах аянд мордоод буй юм.
Түүнийг тухайлбал гоо сайхны бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “L’Oreal” компанийн тэргүүн Лилиан Бетанкурыг татвараас зайлсхийхэд тусалсан хэмээн буруутгаж буй юм.
Энэ пүүсийн нягтлан бодогч Бетанкур болон түүний сүүлд суусан нөхөр 2007 онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд зориулж 150 мянган евро Вуртад санал болгосон тухай мэдэгдсэн нь гал дээр тос нэмжээ. Энэ нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан их мөнгө юм байна.