Монголын их, дээд сургуулиудын консорциум, түүний гишүүн сургуулиудаас зохион байгуулсан “Оюутны хавар-2015” урлагийн нэгдсэн тоглолт өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд боллоо. Уг үйл ажиллагаанд 10.000 оюутан, ерөнхий боловсролын XII анги төгсөж буй 6000 гаруй сурагч хүрэлцэн ирж оюутны болон оддын тоглолтыг үзэхийн сацуу хөдөлмөрийн бирж бусад сонирхолтой үйл ажиллагаанд оролцсон.