Нийслэлийн ИТХ–ын ээлжит 27 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох экспортын хөнгөлөлттэй зээлээр барих Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр барих гүүрэн гарц, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажилд нийт 2.2 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Нийслэлийн ИТХ-ын энэ өдрийн хуралдаанаар 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулж, эхний ээлжинд хоёр гүүрэн гарц барих 600 сая төгрөгийг тусгалаа.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ойролцоо барих гүүрэн гарцын нийт хөрөнгө 42.38 сая ам.доллар, Чингисийн өргөн чөлөөгНаадамчдын гудамжтай холбодог Яармагийн хуучин гүүрийг засварлаж, шинээр гүүр барьж хос болгох төслийн хөрөнгө нийт 30.26 сая ам.доллар аж.