УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Б.Батцогт, гишүүн С.Одонтуяа нар Ховд аймагт ажиллаж байна. Ховд аймгийн БОЭТ-ийн захирал Т. Баяртогтох тэднийг хүлээн авч уулзан, төвийнхөө үйл ажиллагааны төлөвлөгөө, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, тулгамдаад буй асуудалаар мэдээлэл өгчээ. Гол нь тус төв өнөөдрийн эл ачааллыг 1973 онд 165 ор бүхий хүчин чадлаар баригдсан барилга дааж дийлэхгүй байгааг танилцуулан, шинээр баригдах Оношилгооны төвийн барилгын хөрөнгө оруулалтыг яаравчлуулах шаардлагатайг уламжилжээ.