“Өгий нуур сан” ТББ болон БОНХЯ, “Байгаль хамгаалах сан”, МЗЭ, “Шинэ Мянган” утга зохиолын нэгдэл хамтран “Өгий цом” яруу найргийн наадмыг ирэх сарын 13-нд Өгий нуурын эрэгт зохион байгуулна.
Наадамд оролцох найрагчид Өгий нуурыг магтан дуулсан шүлэг болон чөлөөт сэдвээр бичсэн шүлгээр өрсөлдөнө. Найрагчдын бүтээлийг ирэх сарын 10-ныг хүртэл МЗЭ-ийн 206 тоотод хүлээн авах аж.
Шалгарсан 15 яруу найрагчийн нэрийг ирэх сарын 11-нд “Монголын Зохиолчдын эвлэл”-ийн мэдээлэлийн самбар болон өдөр тутмын сонин мэдээллийн сайтуудад нийтлэх юм. Наадмын тэргүүн байрын эзнийг 1 сая 500 мянган төгрөг, цом, өргөмжлөл, дэд байр 1 сая төгрөг, гуравдугаар байр 800 мянган төгрөг, тусгай байр хоёр тус бүр 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна.