Аялал жуулчлал, амралт сувиллын улирал угтаж төвийн бүсийн хэмжээнд зоонозын өвчлөлөөс, түүний дотор байгалийн голомтот тарваган тахлын өвчлөлөөс сэргийлэх чиглэлээр үзүүлэх сургуулийг Өвөрхангай аймагт зохион байгууллаа.
Энэ удаагийн үзүүлэх сургуулилтад Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон яамны газар хэлтсийн дарга нар, төвийн болон зүүн бүс Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг болон Багануур дүүргийн Зоонозын төв, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын хэлтэс, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлэг зэрэг байгууллага оролцов.
Тус аймгийн Арвайхээр суманд хүний тарваган тахлын тохиолдол гарч нэг хүн нас барж, нэг хүний бие муу байгаа аж. Энэ үед хэрхэн арга хэмжээ авах урьдчилан сэргийлэх талаар энэхүү үзүүлэх сургуулилтыг хийжээ.