Нийслэлд өнөөдрөөс зарим газар зам хааж, шугам сүлжээний ажил хийхээр болжээ. Хан-Уул дүүргийн XV хороо, Удирдлагын академи руу явсан авто замыг өнөөдөр 06.00 цагаас, Баянзүрх дүүрэг дэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын авто замыг 23.00 цагаас маргааш 06.00 цагт хүртэл хааж, борооны ус зайлуулах шугам тавих юм байна.
Мөн Сүхбаатар дүүргийн I хороо, Жамъяан гүний гудамж, “Blue sky” төвийн урд замыг маргааш 22.00 цагаас нөгөөдрийн 06.00 цаг хүртэл хааж, бохир усны шугам тавина. Монголын Бурхан шашинтны шинэ төвийн барилгын ажил Сүхбаатар дүүрэг XVIII хороо, Япон цэргийн цогцолбор руу явсан замыг маргаашнаас ирэх сарын 2 хүртэл хааж, шугам сүлжээний ажил хийх хуваарь гарсан байна.