Монголд болон дэлхийн хэмжээнд ховордож байгаа цэн тогоруу болон ус намгархаг газрын хамгаалалтын тухай иргэдийн ойлголтыг сайжруулах зорилгоор Олон улсын тогорууны сан, Зэрлэг амьтан судлах, хамгаалах нийгэмлэг, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, БОНХАЖЯ хамтран Тогорууны баярыг өнгөрсөн жил зохион байгуулсан.
Уг баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд ирэх сарын 13-нд Хэнтий аймгийн Биндэр суманд тэмдэглэх юм байна. Тогорууны баярын хүрээнд ховор шувуудын талаарх сургалт, бэсрэг наадам, шувуу харах аялал, тогорууны тухай болон ус намгархаг газрын хамгаалалтын талаар лекц семинар зохион байгуулахаас гадна сурагчдын дунд гар зураг, эссэ бичлэгийн уралдаан зарлажээ.
Б.ДЭН