Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар хүйтэн салхитай байна.
2015 оны тавдугаар сарын 30-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн нгутгийн хойл, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно.Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж,секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм, Говийн бүсийн баруун хэсэг, Орхон Сэлэнгэ, Туул голын сав газраар 20-25 хэм, говийн бүсийн зүүн хэсэг, Дорнод , Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүртэл ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 37 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.