ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс “Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” номыг эрхлэн гаргалаа.
Тус номын нээлтийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис болон даргын зөвлөл, номонд оролцсон эрхэм зочид оролцов.
Энэхүү ном их хамба Д.Чойжамц, бурханч лам Г.Пүрэвбат, ардын уран зохиолч Т.Галсан, Ш.Сүрэнжав, Б.Лхагвасүрэн зэрэг энэ цаг үеийн эрхэм хүмүүс цагдаагийн албаны тухай урам нэмсэн, итгэл, зориг хайрласан бүтээлүүд багтжээ.
Эдгээр эрхэм хүмүүн бүр цагдаагийн талаар үнэхээр сэтгэлд хоногшим, хэзээ ч мартахын аргагүй онч үг хэлцгээсэн нь юунаас ч илүү эрхэм шагнал төдийгүй асар их урам зориг авахаар байна. Алтан соёмбот төрийнхөө тугийн өмнө, чин зоригт өвгөд дээдсийнхээ өнөөг хүртэл явж ирсэн уламжлалт ухаан, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч хөвгүүдийн тухай энэ ном уншигчдын ширээний ном болох нь дамжиггүй гэж цагдаагийн алба хаагчид хэлж байна.