Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал аймгийн хэмжээнд өрнөн үргэлжилж байгаа “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян”-ны хүрээнд Дархан хотын томоохон үйлчилгээний төвүүдэд ажиллаж байгаа түлхүүр олшруулдаг, хаалга цоож онгойлгодог иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав.
Уг уулзалтад аймгийн Цагдаагийн газрын “Олон нийттэй харилцах албан”-ы дарга н.Сэргэлэнбат оролцлоо. Аймгийн Цагдаагийн газраас Дархан сумын хэмжээнд ийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг 10 гаруй иргэн бий гэсэн мэдээлэл өгч цаана нь бүртгэл судалгаанд хамрагдаагүй үйлчилгээ эрхлэгчид ч олон бий гэлээ. Сумын Засаг дарга Б.Азжаргал тэдгээр иргэдтэй уулзаж ярилцаад ийм төрлийн үйлчилгээ эрхлэх албан ёсны зөвшөөрөл олгож үнэмлэхжүүлнэ гэлээ. Тэрбээр хэлэхдээ:-“Эдгээр иргэдийг үнэмлэхжүүлсэнээр манай суманд орон байрны хулгайн гэмт хэрэг буурахад нөлөөлнө гэж үзэж байна” гэсэн юм. Ингэснээр иргэд байр, орон сууц, албан байгууллага, машин тэрэгнийхээ түлхүүр цоожийг олшруулж онгойлгох үйлчилгээг илүү найдвартай байдлаар авах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаагаса хэллээ.