Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод олон нийтийн газарт тамхи татах хориотой боллоо.
Шинэ хуулиар ресторан, албан тасалгаа, нийтийн тээвэр зэрэг олон нийтийн газарт тамхи татахыг хатуу хоригложээ. Энэ хуулийн хэрэгжилтэд хэдэн мянган шалгагч хяналт тавих аж.Хууль зөрчсөн хувь хүнийг 200 юаниар, бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийг 10 мянга хүртэлх юаниар торгоно