Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно. Эл өдрийг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэж, бүх нийтээр амрах юм. Гэхдээ энэ өдөр нийслэл дэх эмнэлгүүд бэлэн байдалд ажиллаж байна. Хүүхдүүд баярын өдрөөрөө хордлого авах нь элбэг байдаг тул нийслэлийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлгүүд амрахгүй ажилана. Мөн шүд, Эрүү нүүрний эмгэг судлалын төв, дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд 10:00-16:00 цагийн хооронд ажиллах юм байна.