Францын нийслэл Парис хотын гол гүүрнүүдийн нэгэнд хосууд хайрын бэлгэдэл болгон өлгөж түгжсэн цоожуудыг албаны хүмүүс цэвэрлэнэ.
Францын нийслэл Парис хотын гол гүүрнүүдийн нэгэнд хосууд хайрын бэлгэдэл болгон өлгөж түгжсэн цоожуудыг албаны хүмүүс цэвэрлэнэ.
Хосууд “Урлагийн гүүр” /Pont des Arts/ гүүрэнд “хайрын цоож”-оо өлгөн цоожлоод түлхүүрийг нь гүүрний доодох Сена гол руу шиддэг юм. Энэ газар сүүлийн жилүүдэд жуулчдын очих дуртай газруудын нэг болжээ.
Гэхдээ цоожны жингийн улмаас өнгөрсөн онд гүүрний нэг хэсэг эвдэрч унасан аж.
Аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа учраас бүх цоожийг өнөөдрөөс цэвэрлэж зайлуулна гэж тус хотын албаны хүмүүс хэллээ.
Энэ гүүрэнд ойролцоогоор нэг сая орчим цоож буюу 45 тонн жин бүхий цоожууд өлгөөстэй байгаа гэнэ.