АНУ өөрийн бүтээгдэхүүнээ борлуулахын тулд Орос, Хятад болон бусад экспортын томоохон зах зээлийг байлдан дагуулна гэж тус улсын Ерөнхийлөгч Б.Обама мэдэгдсэнийг CNN дамжуулав..
Америкийн Худалдааны яам он гарсаар олон улсын 18 хэлэлцээр амжилттай хийсэн бөгөөд ойрын хугацаанд дахиад ч найман хэлэлцээр хийх төлөвлөгөөтэй буй аж. ОХУ-д шувууны мах нийлүүлэх явдлыг сэргээх тухай хэлэлцээр хийснээ Цагаан ордны тэргүүн сануулж амжжээ.
Өнгөрсөн сарын 24-нд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, ОХУ-ын Ерөн хийлөгч Д.Медведев хамтран хэвлэлийн хурал хийж, америк шувууны махыг Оросын зах зээлд нийлүүлэх хэлэлцээрийг амжилттай хийснээ мэдэгдсэн билээ. Энэ асуудлыг эергээр шийдвэрлэсэн нь ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд нэмэртэй хэмээн Б.Обама тухайн үед хэлж байсан юм.
“Роспотребнадзор” буюу Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах төрийн байгууллагын тэргүүн Геннадий Онищенко өмнө нь Америкаас шувууны мах авахад зөвхөн улс төр саад болж байгааг тэмдэглэж байв.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нд хүчин төгөлдөр болсон эрүүлийг хамгаалах шаард лагын дагуу хлоржуулсан усаар боловсруулсан гэдэг шалтгаанаар Аме рикаас тахианы мах импортлох явц ОХУ-д бараг зогссон аж. Үүнээс өмнө АНУ-ын шувууны махны экспортын зах зээлийн 20 хувийг ОХУ дангаараа эзэлдэг байжээ.