Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ЗДТГ-аас эрхлэн Эх үрсийн баярыг тохиолдуулж зохион байгуулахаар олон ажил төлөвлөн гүйцэтгэж байна.
Сумын ЗДТГ-ын дарга Ч.Энхбат:-“Манай сумын ЗДТГ-аас эрхлэн эх үрсийн баярын өдрөөр төрөл бүрийн уралдаан, тэмцээн зохион байгуулж байна. Энэ хүрээнд бид сумынхаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд “Гар зургийн уралдаан”, “Хүүхдийн дууны уралдаан” мөн бусад хүүхдүүдийн дунд яг зургадугаар сарын нэгэндээ гурван насны ангиллаар дугуйн уралдаан болох бол ихэр хүүхдүүдийн дунд “Бид ихрүүд” тэмцээн анх удаа, “Мөлхөө жаал” тэмцээн, Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Хүүхдийн нүдээр хорвоо ертөнц” талбайн зургийн уралдаан, "Бяцхан мисс" тэмцээнүүдийг зохион байгуулахаар тус бүрдээ комисс гараад ажиллаж байна” гэв.