“Нүдэнд хий юм харагдаад байна, би солиорч байгаа юм болов уу” гэж нэг нөхөр хажууд зогсох согтуу эрээс асуухад нөгөөх нь “Ганц татчих, тэгэхээр зүгээр болчихно” гэж цаашлуулж харагдана. Үнэхээр архи уугаагүй зүгээр байж нүдэнд нь хий юм үзэгдсэн талаар хүмүүс ярьдаг. Тэгвэл Австралийн эрдэмтэд үүнд санаа зоволтгүй гэсэн хариулт өгчээ. Тэднийхээр бол нүдэнд хий зүйл харагдах нь нэг талаар сэтгэц эрүүл байгаагийн илрэл гэнэ. Эрдэмтэд 10 гаруй оронд судалгаа явуулж, сэтгэц болон бие махбодийн эрүүл мэндээр “онц” дүн авсан 30.000 гаруй хүнийг хамруулжээ. Тэгэхэд тэдний бараг тал хувь нь үе үе хий юм хардаг гэж хариулсан байна. Тэгэхээр согтуу үед, эсвэл сэтгэл гутралд орсон хүмүүс л “солиорч” элдэв юм хараад байдаггүй, сэтгэц нь цоо эрүүл нэгэнд ч ийм юм тохиолддог. Энэ нь сэтгэлзүйн эрүүл мэндийг тодорхойлох нэг үзүүлэлт байж ч болно хэмээн мэдээлсэн байна.