Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн “Хүүхдийн баяр” арга хэмжээ Их Эзэн Чингисийн талбайд үргэлжилж байна. Уг арга хэмжээний үеэр “Найз нь найзаа дэмжье” клубээс “Нэг хогийг нэг амттанаар” аяныг зохион байгуулж байна.
Найз нь найзаа дэмжье” клубын гишүүн О.Маралмаа, “Энэхүү аян бол бага насны хүүхдүүдэд үлгэр жишээ үзүүлэх, нийслэлийн хогийг багасгах, хүүхдүүдийн буруу дадал зуршлыг арилгаж, зөв чиглүүлэх зорилготой. Аянд нийт 40 баг Их эзэн Чингисийн талбай болон Макс молл, Улсын их дэлгүүрийн урд ажиллаж байгаа. Бидэнд нэг хог өгснөөр нэг шоколад авах боломжтой. Энэхүү аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Одоо Үндэсний их баяр наадмаар энэхүү аяныг үргэлжлүүлнэ. Аяныг зохион байгуулах болсноос хойш нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд хүүхдүүд төдийгүй оюутан залуус, өндөр настнууд ч бидэнд хогоо авч ирж өгдөг болсон” гэлээ.