УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэнэ.
Тодруулбал, Ардчилсан намын бүлэг “А” танхимд, МАН-ын бүлэг “Б” танхимд, “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлэг “В” танхимд хуралдах бол Бие даагчдын зөвлөл тогтсон ёсоороо 11.00 цагт "Г" танхимд мэдээлэл хийх юм. Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай зэрэг 18 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.