“Найрсаг-Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Улаанбаатар-Марафон-2015" олон улсын гүйлт энэ сарын 6-нд буюу ирэх бямба гарагт Чингисийн талбайд болох юм.
"Улаанбаатар Марафон"-ны 10, 21, 42, 5, 1.5 км-т оролцох гүйгчдийн бүртгэлийг энэ сарын 4-ныг дуустал бүртгэх юм байна. Бүртгэлд биеэр ирж болон www.ub-marathon.ub.gov.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар хамрагдаж болно. Түүнчлэн бүртгүүлсэн оролцогчид энэ сарын 5-ныг хүртэл нийслэлийн Биеийн тамир, спортын газарт ирж энгэрийн дугаараа авч бүртгэлээ баталгаажуулах юм байна.
Бүртгэлд хувь хүн, гэр бүл, байгууллагаараа хамрагдаж болно. Марафон гүйлтэд хамрагдах хүмүүс иргэний үнэмлэх, 5000 төгрөгтэй ирж бүртгүүлэн футболк, энгэрийн дугаар (дугаар тогтоогчийн хамт), малгай авна. Гүйлтийн бүртгэлийн төлбөрөө төлж, энгэрийн дугаар авсан бүх оролцогчид азын сугалаанд оролцох боломжтой аж.