Сургууль, цэцэрлэг амарч, хүүхэд багачуудын зуны амралт эхэлж байна. Энэ жил хүүхдийн зуслангууд 150-180 мянган төгрөгийн ханштай, энэ сарын 18-наас эхний ээлжээ хүлээн авахаар болоод байсан.
Тэгвэл улсын хэмжээнд улаанбурхан өвчний тархалт буурахгүй байгаа учир олон нийтийг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй, оролцохгүй байх, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг түр хойшлуулах Эрүүл мэнд, спортын дэд сайдын сайдын зөвлөмж гарсан байна.
Гэхдээ зуслангийн үйл ажиллагааг хэдийнээс, хэд хоногоор хойшлуулахыг нийслэл, аймгуудын Засаг дарга нар шийдэх аж.