Жил бүрийн зун нийслэлийн шугам сүлжээний ажлаар хотын замуудыг хэсэгчлэн хаадаг. Энэ жилийн хувьд баруун дөрвөн замаас Төв шуудан хүртэлх автозамыг энэ сарын 1-нээс ирэх наймдугаар сарын 14-нийг хүртэл хэсэгчлэн хаахаар болжээ. Хааж байгаа шалтгаан нь дулааны гол шугамыг өргөтгөн шинэчлэхээр болсонтой холбоотой гэнэ.
Энэ ажилтай холбогдуулан замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах, замын ямар маршрут гаргах вэ гэдгийг Замын цагдаагийн ерөнхий газар болон холбогдох албаныхан гаргаж байгаа аж.