Олон улсын хүүхдийн эрхийн өдөр угтаж "Ховдын ирээдүй сан"-гаас зохион байгуулсан 7-9 насны хүүхдүүдийн дундах гар зургийн уралдааны дүн гарлаа.
Уралдааны 1-р байранд Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар сургуулийн 4 “г” ангийн сурагч Б.Мөнхзул. 2-р байранд 7 дугаар сургуулийн 3”в” ангийн сурагч Б.Билгүүн. 3-р байранд 1 дүгээр сургуулийн 3”в” ангийн сурагч Т.Халиунаа нар тус тус шалгарлаа.
Гар зургийн 1-р байранд орсон зураг нь, эгчтэйгээ усаа зөөж байгаа хүү, ах дүү хоёр нь ууланд малаа хариулж байгаа байдал, аав нь сандал дээр суун алсын бараа харж, ээж нь хотруу утсаар ярьж байгаа зураг нь гэр бүлийн аж амьдралын нэг өдрийг тун энгийнээр харуулсан байна.
2-р байранд орсон зураг нь ээждээ цэцэг барьж байгаа хүү байсан бол 3-р байранд орсон зураг нь хүүхдийн баярын өдрийг маш сайхан дүрсэлжээ.