Өвөрхангай аймгийн хэмжээнд 11 сумын 1060.0 мянган га бэлчээрт мэрэгч оготно үүрлэсэн гэх тоо баримтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргасан. Түүнтэй тэмцэх ажлыг тэмцэх, устгах төлөвлөгөөг ХХААЯ, УХЭШХ-тэй хамтран боловсруулж, аймгийн Засаг даргын захирамж гарган уг ажлыг хэрэгжүүлээд байна.
Тухайлбал Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Тарагт, Уянга, Хайрхандулаан, Хужирт, Хархорин сумдын бэлчээрийн талбайд хамгийн их голомттой, тархалттай 32 мянган га талбайг сонгон авч, микробиологийн аргаар оготно устгалын ажлыг нэг сарын турш зохион байгууллаа. Энэ нь будаагаа үлийн цагаан оготны нүхний аман дээр болон нүх хооронд гүйх замд нь гар аргаар цацаж өгөх үйл ажиллагаа хэлнэ.
Устгалд 1400 орчим хүн, 60 техникийн хэрэгсэл оролцож, 83,4 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж дуусгасан бөгөөд ҮХААЯ-аас 160 сая төгрөгийн 40 тонн будаа авч өгсөн бол орон нутгийн хөгжлийн сангаас 24 сая төгрөг зарцуулсан байна.
Үлдсэн оготныг механик арга буюу шувуунд үүр засах, чавхаар онох, нүхэнд нь ус цутгах зэрэг аргаар устгах аж