Энэтхэг улсын өмнөд нутгийн мужуудад зургаан өдөр дараалан 47 хэм хүртэл халж байгаа талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Хэт халалтаас шалтгаалан долоон хоногийн хугацааанд 1100 гаруй хүн наршиж нас баржээ. Үүнтэй холбогдуулан Энэтхэгийн эрх баригчид эмч нарын амралтыг олгохгүй, амраахгүй байх шийдвэр гаргасан байна. Одоогоор Энэтхэгийн онцгой байдлын албанаас хэт халж байгаа хотын иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сануулсан байна. Шинэ Дели хотод л гэхэд 45-47 градус хүртэл халж байгаа аж.