“Өрх бүр шатартай, хүүхэд бүр шатарч” гэсэн уриалгыг Дорнод аймгийн Хүүхдийн байгууллагаас гаргаж, саяхан “1000 шатарчдын өдөрлөг” зохион байгууллаа.
Шатрын спортыг хурдацтай хөгжүүлэх, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх оюун ухааны спортын багш, дасгалжуулагчдын туршлагыг судлах зорилготой уг өдөрлөгт шатрын клубүүд, сургууль, цэцэрлэгүүд идэвхтэй оролцлоо.
Өдөрлөгийн үеэр зохиогдсон шатрын тэмцээний “Уран нүүдэл” номнацид Хан-Уул цогцолбор сургуулийн 3 дугаар ангийн сурагч Алтанхуягийн Анхбат, “Блиц нүүдэл” номинацид 5 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Амаржаргалын Хүслэн, “Композици” номинацид 1 дүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Баатарын Эгшиглэн нар шалгарав.
Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн 1 дүгээр сургуулийн зургадугаар ангийн сурагч Т.Хүслэнтэй өрөг нүүж, оролцсон эцэг эх, хүүхдүүдэд талархал илэрхийлж, “Өрх бүр шатартай, хүүхэд бүр шатарч” болохыг уриаллаа.