ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба эх, хүүхдийн өвчин, эндэгдлийг нягталж, дүн шинжилгээ хийж буйгаа салбарынхаа эмч мэргэжилтэн, олон улсын байгууллага, судлаач, бодлого боловсруулагчдад танилцууллаа. Тэд улсын хэмжээнд эхийн эндэгдэл, хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн гажиг бүрийг судалж, үр дүнгийн эмхэтгэлээ холбогдох байгууллагуудад хүргэн, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт нотолгоонд тулгуурлан, зөв шийдвэр гаргах нөхцөл бүрдүүлэх юм.
Уулзалтад оролцогсод Монгол Улс “Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй”, “Эх, нярайн эрүүл мэнд стратеги", Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дүгнэж, цаашид тогтвортой хөгжлийн бодлого тодорхойлж, хэрэгжүүлэх мөн түүнчлэн эрүүл мэндийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлоход энэ нь туйлын чухал болохыг онцоллоо.