“Ротари” олон улсын байгууллага (Японы 2790, 2640 бүс, Хонгконг, Макао, Монгол Улсын 3450 бүсийн Ротари клуб) халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Global Grant” буюу “Даяаршлын тусламж” төсөл хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд тэд Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэнд 72000 ам.долларын өртөг бүхий нано технологитой RO ус цэвэршүүлэгч төхөөрөмж хандивлажээ. Эмнэлгийн байгууллагуудын эрүүл ахуйн орчин, тусламж, үйлчилгээний аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай тус төхөөрөмж нь усаар дамжих халдварт өвчин, вирусын халдвараас сэргийлэх, ариутгах юм. Гуравдугаар эмнэлэг нь зүрх судас, тархи, мэдрэлийн мэс засал зэрэг нарийн түвэгтэй хагалгааг ариутгал халдваргүйтгэлийн өндөр түвшинд хийдэг тул энэ төхөөрөмж ихээхэн ач тус өгөх аж.
Нано цэвэршүүлэгч төхөөрөмжийг Японы мэргэжлийн инженерүүд суурилуулсан бол тус эмнэлгийн тоног төхөөрөмж хариуцсан инженерүүдэд “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь“ сэдэвт сургалтад хамрагджээ.